Урилга : „Change the rules of the game“ – Тоглоомын дүрмээ өөрчлөе – нээлттэй лекц

Von | April 23, 2016

Монгол Германы Эдийн засгийн клубийн гишүүн Төвд агентураас зохион явуулж буй „Change the rules of the game“ –  Тоглоомын дүрмээ өөрчлөе  – нээлттэй лекцэнд та бүхнийг урьж байна.

“Цэнхэр эдийн засаг” – „Blue economy“ – онол дэвшүүлэгч, ZERI / Zero Emission Research and  Initiatives/  санг үүсгэн байгуулагч Гюнтэр Паули – Бельги улсын иргэн бөгөөд Япон, Колумб, Өмнөд Африк улсуудад амьдарч, таван тивд ажилладаг. 

 „Дэлхий – миний гэр“  хэмээн үздэг тэрээр  экологоо хамгаалах замаар эдийн засгийн тогтвортой, тэнцэртэй хөгжлийг бий болгохын төлөө тэмцэгч,  дэлхийн олон улс орнуудын ЗГ, НҮБ болон бусад байгууллагуудад  энэ чиглэлээр зөвлөж, тодорхой санал дэвшүүлдэг бүтээлч нэгэн юм.

Гюнтэр Паули дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах олон улсын зорилтод нэгдсэн арга замын эхлэл болсон Киото-гийн хэлэлцээрийг боловсруулж, 1997 онд хэлэлцэгдэн батлагдах гарааг тавьжээ. Түүнийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын Стив Жобс гэх нь ч бий.  

Хаягдал, ялгарал  бүрийг зохистой ашиглах аваас бидэнд бизнесийн ямар их боломж, нөөц байгааг тэрээр өөрийн үүсгэн байгуулсан арав гаруй компанийн хөгжлөөр сүүлийн жилүүдэд бодитоор  баталгаажуулан харуулжээ.

 Та тус лекцээр Орчин цагийн эдийн засгийн хөгжилд өөрөөр сэтгэх, шийдэх цаг нэгэнт болсоныг сонсож, нэгийг бодож хоёрыг эргэцүүлэх болно.

Хэзээ: 2016 оны 5 сарын 03-ны өдөр 17.00 цаг

Хаана: МҮХАҮТ Хурлын заал

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо

 

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert