Монгол Германы Эдийн засгийн клубээс тогтмол хийхээр төлөвлөж буй „Өглөөний цай “ – ажил хэргийн уулзалтад Хүндэт зочноор Монгол улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор хүрэлцэн ирж оролцов.
Тус уулзалтын зорилго нь гишүүд мэдээллээ бусаддаа оновчтой хүргэхээс гадна цаашид уг арга хэмжээнд Герман болон Монголын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийг тогтмол урин оролцуулсанаар „Цаг үеийн асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцон, мэдлэгийн хүрээг өргөтгөж идэвхижүүлэх, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх“ – чухал ач холбогдолтой, гэгээлэг арга хэмжээ болно хэмээн бид үзэж буй билээ.
Монгол-Германы эдийн засгийн клуб ТББ