МИАТ Компанийн төлөөлөгч Н.Эрдэнэцогтын санаачилгаар Эдийн засгийн клуб байгуулах саналыг Берлин хотод өөрийн бизнэс эрхлэн ажиллаж байгаа болон Монгол Германы хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд дэмжин хүлээн авч, эхний уулзалтыг 2012 оны 11 сарын 8 өдөр хийсэн билээ.
Оролцогсод өөр өөрийн санал бодлоо чөлөөтэй солилцоод, энэхүү клуб байгуулах шаардлага, цаг үе нь болсон гэдэг дээр санал нэгтэй баталлаа. Дараагийн уулзалтаар дор бүрээ клубын стасус болон, нэр үйл ажиллагааны чиглэл, бүтцийн талаар тодорхой ярилцахаар тохирлоо.