ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2013 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд „ХБНГУ болон Төв Ази-хамтын ажиллагааны үр шимээр дэвшилд хүрэх нь“ сэдэвт Төв Азийн эдийн засгийн дөрөвдүгээр бага хурал болж өнгөрлөө.
ХБНГУ-ын Засгийн газраас өмнөх гурван удаагийн бага хурлыг Казахстан, Киргизтан, Тажикистан, Туркменистан болон Узбекистан улсуудтай хамтран зохион байгуулсан байна. Энэ удаагийн бага хуралд Монгол Улс анх удаа оролцож байгаа бөгөөд монголын талын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О. Чулуунбат тэргүүлэн оролцлоо.
Уг бага хуралд манай Монгол-Германы эдийн засгын клубын төлөөлөгчдөд оролцон нь клубын хувьд албан ёсоор оролцож буй эхний алга хэмжэээ боллоо. Төлөөлөгчип хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тээвэр, мэргэжлийн боловсрол чиглэлээр салбар хуралдаан, уулзалт ярилцлагад оролцож мэдээлэл авлаа.
Хурлын талаарх зарим нэг мэдээллийн дэлгэрэнгүйг клубын гишүүдэд майлээр хүргүүлсэн ба та бүхэн удахгүй гишүүний булангаар орж үзэх боломжтой болно.