Хөрөнгө оруулалтын хуулийн талаарх хэлэлцүүлэг

Von | März 24, 2014

Өчигдөр буюу 2014 оны 3 сарын 22 ны өдөр хийсэн манай жижиг хэмжээний уулзалт үр дүнтэй болж өнгөрлөө.  Хөрөнгө оруулалтын хуулийн талаар ерөнхий танилцуулга, хамрах цар хүрээг, мэдэхгүй үг хэллэг, томьёололыг нэгнээсээ мэдэж авсан нэгэн оюунлаг оршихуйн өдөр болсон хэмээн дүгнэж байна. Уулзалтын дараа нь клубын ажлынхаа талаар болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө талаар ярилцаж санал бодлоо хэлэлцэв.

Шинээр батлагдсан хуулийн хүрээнд тогтмол тавигддаг асуултын жагсаалтыг та бүхэн эндээс татан авч болно. Энэхүү хамтдаа өглөөний цай уун, хэлэлцүүлэг хийх бололцоо гаргаж өгсөн Уртаа эгчдээ дахин баярласанаа нийт клубын хамт олныхоо өмнөөс хүргэе. Мөн манай уулзалтад цаг зав гарган хүрэлцэн ирсэн Элчин сайдын яамны атташе Ц.Энхсайхан болон Саруул, Цэвээнээ нартаа баярлалаа.

Хүндэтгэсэн

MDWK e. V.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert