MDWK Online Newsletter

Von | Juni 26, 2015

Герман дахь Уул уурхай, Байгаль орчноор сурч буй оюутнууд болон идэвхтэн залуусын анхааралд

Берлин хотноо 2015 оны 3 сарын 5-наас 6-ны өдрүүдэд болсон „СУУГУУЛ НУТГААС УУГУУЛ НУТАГТАА“ Герман даxь Монголчуудын чуулга уулзалтаар уул уурхай, ногоон хөгжил, байгалийн нөөцийн хамгааллын чиглэлээр харилцан мэдээлэл туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор дээрх чиглэлээр ажлын арвин туршлагатай Проф. Ш. Бүрэнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг салбар хуралдаанд оролцогчид санал нэгтэй гаргасан.

Энэ ажлын хүрээнд мэдээлэл цаг алдалгүй түгээж байх зорилгоор нэгэн Цахим шуудангийн хаяг нээсэн болно.

Тус майл хаягт бүртгэлтэй гишүүдэд цаашид уул уурхай, ногоон хөгжил, байгалийн нөөцийн хамгааллын чиглэлээр эх орныхоо хөгжилд нэмэр болохуйц мэдээлэл түгээгдэж байх ба энэхүү хаягт бүртгүүлж шинэ мэдээг цаг тухайд нь хүлээн авч байх хүсэлтэй гишүүд newsletter@mdwk.info хаяг руу майл хаягаа илгээх эсхүл манай Newsletter -гийн Аnmeldung – ээр Umweltschutz & Grüne Entwicklung сэдвээр бүртгүүлнэ үү. Таны майл хаяг бусдад зөвшөөрөлгүй дамжуулагдахгүй ба зөвхөн мэдээлэл илгээсэн хүний хаягнаас бусдад майл хүрнэ 

Мөн та бүхэн өөрт байгаа мэдээлэлээ бусаддаа хүргэхийг хүсвэл бидэнд энэхүү newsletter@mdwk.info хаягаар ирүүлбэл бид талархан хүлээн авах болно.

Schreibe einen Kommentar

Deine E-Mail-Adresse wird nicht veröffentlicht. Erforderliche Felder sind mit * markiert