Монгол Германы эдийн засгийн клубийн 5 жилийн ойн ажлуудын хүрээнд Эдийн засгийн өдөрлөг 2019 оны 1 дүгээр сарын 25 нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохиогдоно.

Өдөрлөгөөр Европын зах зээлийн нөхцөл, онцлог, татвар, эрх зүйн орчин, боломж, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогуудын болон ХБНГУ-д дахь шинэ шинэлэг мэдээлэл, боломжууд, зах зээлийн чиг хандлага, өөрчлөлтүүдийн талаарх мэдээлэл, мөн энэ хүрээнд Монголоос гадаад зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний хүрээ, шалгуур нөхцөлүүдийг хэлэлцэн, харилцан туршлага солилцох болно.

Монгол Германы эдийн засгийн клубээс 2019 оноос гишүүнчлэлийн өргөжүүлсэн хэлбэрт шилжиж, улмаар Монголын аж ахуйн нэгжүүдийн Гадаад зах зээлд гарахад чиглэсэн  арга хэмжээ, үзэсгэлэн, туршлага судлах уулзалт, чуулгануудад оролцох боломжийг гишүүдээр дамжуулан санал болгох, холбоо харилцааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах төслийг мөнс өдөрлөгийн үеэр та бүхэнд танилцуулаар бэлтгэж байна.

Арга хэмжээнд бидний урилгаар манай клубын хамтрагч, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий жижиг дунд үйлдвэрлэгч нарын эвсэлийн холбооны төлөөлөл болон аж ахуйн нэгжүүд манай арга хэмжээнд оролцох бөгөөд үйл ажиллагааг сурталчлах, харилцаа холбоог өргөжүүлэх сонирхолтой байгууллага, бизнес эрхлэгчид өөрсдийн танилцуулгаа This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар бидэнд ирүүлсэнээр дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч оролцох боломжтой. 

Монгол Германы эдийн засгийн клуб 

 

 

 

Эрхэм хүндэт та бүхнийг Берлин хотын МОНГОЛ сургуулийн сурагчдын “Берлин 2018” хүүхдийн 3-р наадамд зориулсан хандивын тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Хэзээ: 11.03.2018   14:00 цагаас

Хаана: МОНГОЛ сургуулийн хичээлийн байранд
             (TAM-Familienzentrum, Wilhelmstrasse 116/117, 10963 Berlin)


МОНГОЛ сургуулийн эцэг эх, багш сурагчид

„Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт  2018 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий Герман улсын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Германы боловсролын эцэг, эрдэмтэн Вильгельм вон Гумболдт боловсролын хамгийн дээд зорилго бол амьдралаа залгуулж, орлого олоход хэрэгтэй мэдлэг ухаан бус, харин “ёс суртахуун” ба “гоо сайхан” хэмээн хэлсэн байдаг . Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болсон төдийгүй Германы Реалшүлэ ба хожим “хосолмол тогтолцоо” гэгдэх болсон тогтолцоо ч бүтээн байгуулалтын салбар бүрийг өндөр төвшинд сурган бэлтгэсэн ажиллах хүчнээр хангах дэлхийн хамгийн шилдэг загвар нь болжээ.

Дэлхийн улс орон бүрийн боловсролын тогтолцоо нь олон зууны тэртээгээс  өөрийн гэсэн тогтолцоо, үзэл баримтлалтай үүсэж ирсэн хэдий ч цаг хугацаа, хөгжлийн явцад зохицуулагдах бодлогуудаар хөгжиж ирсэн төдийгүй нийгмийн хандлага, цахим эрин үеийг дагаад одоо ч гэсэн дэвшил, шийдэл өөрчлөлтүүдийг эрэлхийлж буй энэхүү цаг үед  Монгол орны хөгжилд 14-р чуулганы сэдвийг “Боловсрол – Мэдлэг солилцоо” хэмээн сонгож авсан болно.

XIV чуулганы зохион байгуулах баг

"DE FACTO" нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засагч, сэтгүүлч Дефакто Жаргалсайхан 11-р сарын 13 ны орой Берлин хотод болон ХБНГУ-д суугаа Монголчуудтайгаа уулзалт, чөлөөт ярилцлага хийнэ.

Сэдэв: Монголын улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал

2017.11.13 19 Цагаас

Franz-Mehring-Platz 1, 10243 Berlin

Neues Deutschland Сонины газрын байр

TEL: 0176 292 492 36

Оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл хийлгэх шаардлагатай : https://goo.gl/forms/dOSrVvTQxtneu9bf1

Гишүүд, сонирхогчдын мэдээллийн санг арвижуулах үүднээс бидэнд таатай боломж уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.

 Монгол-Германы Эдийн засгийн клуб

Танд баярлалаа

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн Ням гарагт 10.00-17.00 цагийн хооронд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” арга хэмжээг зохион байгуулах болсныг үүгээр мэдээлж байна.

Энэ өдөр иргэд та бүхэн ЭСЯ-ны байртай танилцахын зэрэгцээ чиглэлийн асуудал хариуцсан дипломат ажилтнууд та бүгдийн сонирхсон асуултанд хариулах болно. “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн үеэр иргэдэд мөн консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх тухай мэдээлэл, зааврыг www.berlin.embassy.mn цахим хуудаснаас урьдчилан авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.

Нээлттэй хаалганы өдрөөс өмнө асууж лавлах, тодруулах зүйл гарвал This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим шуудан болон 03047480622 дугаарын утсанд хандаж зөвлөгөө аваарай.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ

2017.09.20

Улсын хэмжээнд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумдад тус бүр 3 түймэр, Хүдэр суманд 2 түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд 4 түймэр, нийтдээ 12 түймэр гарч ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн ОБГ, орон нутгийн Онцгой байдлын газруудаас бүрэн хүч бололцоогоор ажиллаж байгаа хэдий ч хүч нь хүрэхгүй, түймрийн тархалтад санаа тавьж иргэд сайн дураараа нэгдэж буй бол хилийн чанадаас ч гэсэн холбоод хандивын аян өрнүүлж эхэлсэн билээ.  Бид ч эх орныхоо байгалийг хамгаалах, халуун эх оронч Онцгой байдлын баатрууддаа туслах хандив цуглуулах аянд нэгдэж ХБНГУ-даа хандивын аянг өрнүүлсэн билээ.

СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ДЭМЖСЭН УУГУУЛ НУТАГ, СУУГУУЛ НУТАГ НЭГТ НИЙТ АХАН ДҮҮС ТА БҮХЭНДЭЭ ХАМТ ОЛНЫХОО БОЛОН НИЙТ ГЕРМАНЫ МОНГОЛЧУУДЫН НЭРИЙН ӨМНӨӨС ДАХИН ТАЛАРХАЛАА ИЛЭРХИЙЛЬЕ.

Хамтран зүтгэж хандив цуглуулах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Wellness-Oase "Aralya" Балдай Цасцэцэг, Transeurasia paket service - Transeurasia Сүрэнгэрэл нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

Эх орны минь онгон ногоон байгаль мөнх оршиг

MDWK e. V.

2017 оны 7 сарын 24--ний өдөр:  Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд, төрийн бус байгууллага, иргэдээс сэтгэлийн хандив  9.404.640 төгрөгийн хандив цугларсаныг  “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар төлөөлөл болон ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө. Уг хандивын мөнгийг гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна гэж Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, хошууч Ч.Цогбаяр хандив өгсөн төлөөлөгч нарт хандан хэллээ.

 

Захидал : Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт

Энэ тахиа жилийн ер бусын халуун, хуурай  зуны  байгалийн аюулт үзэгдэл, гамшиг  эрдэнэт хүний амь- эрүүл мэндэд  эрсдэл үүсгэж, байгаль орчин маань ихээхэн сүйрч, иргэдийн амьжиргаа, улс орны маань эдийн засгийн тодорхой салбаруудад үүссэн хүндэрлийг  бид хамтдаа даван туулахын төлөө бүхий л чиглэл, шатлалаар хүч нэгдэж байна.Энэ  цул хүчний нэгж эс нь бид билээ. Гамшгийн нөхцлийг даван туулах ажиллагааны техникийн нөхцлийг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг энэ жилийн гал түймрийн аюул тодхон харууллаа. Хүн бүрийн аюулгүй байдал хөндөгдсөн эл асуудалд зөвхөн төрийг харж суух биш, иргэний нийгэм, төрийн байгууллагын хамтын ажиллагааны ач холбогдол өнгөрсөн долоо хонoгуудын үйл явдалаас харагдлаа.  Улс орон даяар өрнөж буй хандивын аянд хилийн чанадад суугаа нутаг нэгтнүүд зүрх сэтгэлээрээ хийгээд үйлдлээрээ нэгдэж байдгийг ч өнгөрсөн хонoгуудын хандив хүргэх мэдээнүүд харуулж байна. ХБНГУ дахь Монгол-Германы Эдийн Засгийн Клуб гишүүдийхээ хүрээгээр хязгаарлалгүй тус улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэдээ хандивын аянд  уриалснаар ТББ байгууллага, иргэдийн 100 орчим хандив цуглуулж, мөнгөн дүнгээр  9.404.640 болсоныг өнөөдөр бид нийт хандивлагчдаа төлөөлөн Та бүхэнд гардуулан өгч байгаадаа баяртай байна.

Энэ завшааныг ашиглан ард иргэдийнхөө аюулгүй байдлын төлөө шаардлага гарвал амь насаараа дэнчин тавин, гал ус, халуун хүйтэнд өдөр шөнөгүй зүтгэж байдаг Баатрууддаа ХБНГУ дахь МГЭЗК-ийн хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж байна.  Хандивын аянд нэмэр болохоор  сэтгэл, үйлдэл нэгдсэн бүх хүний нэрсийн жагсаалтыг хавсаргалаа.

Монгол-Германы Эдийн Засгийн Клуб –ын гол  зорилтуудын нэг нь “Суугуул нутгаас- Уугуул нутагт” чиглэсэн үйл ажиллагаа юм. Иймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, нэгэнт бий болсон онцгой байдлыг даван туулах ажиллагаа бараг 90% сайн дурын өөрөөр хэлбэл ТББ-уудын хувилбараар зохицуулагддаг Германы гамшигтай тэмцэх байгууллага, тэдний үйл ажиллагааны туршлагаас  эл асуудлын бодлого, хэрэгжилт хариуцсан төрийн болон иргэний санал, санаачлагын байгууллагуудад мэдээлэл хүргэх, хамтран ажиллах санал дэвшүүлж буйг хүлээн авна уу?

Сайн сайхныг ерөөн мэндчилсэн

Тэргүүн Н. Эрдэнэцогт

 

Хэвлэлийн мэдээ WWW.NEWS.MN 2017-07-24 17:05:00

Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандив өргөлөө

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын сэтгэлийн хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө. Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.

Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Мөн өнөөдөр “Хос Аз ХХК”-аас 5,000,000 сая төгрөгийн хөдөлмөр хамгааллын гутлыг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бол “Монхорус Интернэйшл ХХК”-аас ажилчдынхаа нэг өдрийн цалингийн үнийн дүнтэй тэнцэх үлээгч аппарат, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсыг бэлэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Хэвлэлийн мэдээ: ГАДААДАД СУУГАА МОНГОЛЧУУД ОБЕГ-Т НИЙТ 75 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ

2017-07-31 15:50:30 Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад нүүрлээд буй түймрийг унтраах ажилд нэмэр болохоор хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн мөнгөн хандив цуглуулсныг “Хилийн чанад дахь монголчуудын холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Цэрэндэмбэрэл ОБЕГ-т гардуулан өглөө.

Тэрбээр “Монгол Улсад маань энэ жил их хуурай халуун зун болж байна. Үүнээс үүдэн орон даяр гарсан түймрийг унтраахад хилийн чанад дахь монголчууд маань ч гэсэн гар бие оролцож байна. Тухайлбал Швед, Франц, Австрали, ХБНГУ, Англи, БНСУ, Ирланд, АНУ-д суугаа монголчууд 75 сая төгрөгийн хандив босголоо. Хандивын мөнгийг цугларуулж ОБЕГ-т хүлээлгэж өгөх ажлыг манай байгууллага буюу “Хилийн чанад дахь монголчуудын холбоо ТББ” хариуцан ажиллалаа” хэмээв.

Хандивыг ОБЕГ-ын дэд дарга хурандаа П.Баттогтох хүлээн авч хандив өргөсөн хилийн чанад дахь нийт монголчууддаа талархснаа илэрхийлж хандивын мөнгийг ОБЕГ гал түймэртэй тэмцэх үйлсэд зарцуулна хэмээлээ

 

 

ТББ Зөвлөл ХБНГУ

Rat der mongolischen
und mongolisch-deutschen Vereine in Deutschland

ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй 
ТББ-уудын Зөвлөл

Mongolei Community - BEVORSTEHENDE TERMINE

 

Танилцуулга PDF

 Хоёр орны хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулагч, сонирхогч, нийгэмлэг, байгууллага хэн бүхэнд нээлттэй тулах цэг, гарааны шугам, 

мэдээлэл солилцооны
хамтын орон зай