Print

Хүндэт уугуул нутгийн эрхэм ах/эгч танаа

Манай клубын хамт олон бид Сар шинийн баярын босгон дээр ах эгч 

Та нартайгаа уулзаж танилцах, санаа бодлоо солилцох, 

Та бүхний ажил, амьдралын арвин туршлага, уламжлалаас суралцах зорилгоор 

Таныг манай клубээс зохиож байгаа 

"Өглөөний цай" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

XVII жарны гал бичин жилдээ өвчин зовлонгүй, барцад саадгүй, санасан хэрэг нь номын ёсчлон бүтэж байх, 

сар шинэдээ сайхан шинэлэх өлзийтэй ерөөлийг  Та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.

 

Монгол Германы эдийн засгийн клуб

Хаяг: Hotel am Buschkrugpark,

Buschkrugalle 107, 12359 Berlin, 

Эхлэх: 2015-01-31 ,  10.00 цаг