Монгол Германы эдийн засгийн клубийн 5 жилийн ойн ажлуудын хүрээнд Эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны өдөрлөг 2018 оны 11 сарын 26 нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо зохиогдох гэж байна.
Өдөрлөгөөр Европын зах зээлийн нөхцөл, онцлог, татвар, эрх зүйн орчин, боломж, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогуудын болон ХБНГУ-д дахь шинэ шинэлэг мэдээлэл, боломжууд, зах зээлийн чиг хандлага, өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх юм.
Түүнчлэн Монголын аж ахуйн нэгжүүдийг ХБНГУ-ын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нартай холбож өгөх буюу ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүдэд Монголоос гадаад зах зээл дэх хамтын ажиллагааг эрэлхийлэгч компани аж ахуйн нэгжүүдэд танилцуулга сурталчилгааг хүргэх нь энэхүү өдөрлөгийн бас нэгэн зорилго байх болно. Мөн энэ хүрээнд Монголоос гадаад зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний хүрээ, шалгуур нөхцөлүүдийг хэлэлцэн, харилцан туршлага солилцохоор төлөвлөж байна. Бидний урилгаар манай клубын хамтрагч, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий ХБНГУ-ын Эдийн засаг, жижиг дунд үйлдвэрлэгч нарын эвсэлийн холбооны төлөөлөл болон аж ахуйн нэгжүүд манай арга хэмжээнд оролцоно.
Монгол Германы эдийн засгийн клубээс 2019 оноос гишүүнчлэлийн өргөжүүлсэн хэлбэрт шилжиж, улмаар Монголын аж ахуйн нэгжүүдийн Гадаад зах зээлд гарахад чиглэсэн арга хэмжээ, үзэсгэлэн, туршлага судлах уулзалт, чуулгануудад оролцох боломжийг гишүүдээр дамжуулан санал болгох, холбоо харилцааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах төслийг мөн тус өдөрлөгийн үеэр та бүхэнд танилцуулаар бэлтгэж байна.
Иймд Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр, оролцоог олон нийтэд таниулах, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна. Оролцогчдын тоо хязгаартай тул өдөрлөгт бүртгүүлэх шаардлагатай бөгөөд дэлгэрэнгүй хөтөлбөрийг танд бүртгэлийн хаягаар хүргэх болно.
Эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны өдөрлөг – Берлин 2019 – т бүртгүүлэх
Монгол Германы эдийн засгийн клуб